ТОВЧХОН
. Монгол Улсын Засгийн газар 151 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баталсан. Энэ дүрмээр Монгол Улсын нутаг дэвсгэр шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засвар хийх барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.
2. 2013 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг аж үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр тодорхойлсон байна. 20 хүртэлх монгол ажиллагчидтай аж ахуй нэгж, байгууллагад 1 гадаадын иргэн байж болно.
3. “Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэ жагсаалтаас татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн нэрсийг харах боломжтой юм.
4. Хуульчдын анхааралд:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр болжээ.
Бүртгэлийг 2013 оны 4-р сарын 15-ны өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2 дугаар давхарт 206 тоот зааланд биеэр болон хүндэтгэн үзэх шалтгаанаар биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч, шуудангаар бүртгэлийн материалаа ирүүлж бүртгүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас үзнэ үү.
Дэлгэрэнгүйг: