ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ТҮҮХЭЭС

ӨМГӨӨЛӨГЧ ЛИНКОЛЬН[1]

Хааяа хуурмаг байж болох боловч үргэлж тийм байж болохгүй А.Линкольн

   Линкольн өмгөөлөгчөөр ажиллаад нэрд гарч байсан үед нэгэн удаа Спринпилт  тосгоны ойролцоо ойд хүн амины хэрэг гарсан бөгөөд Амстроны хүү Дэйп хэрэгтнээр баригдаж шүүгдэх болж гэнэ. Тэр нь үнэндээ худалдагдсан Чарлз Эллен гэдэг нөхөр шүүхэд Дэйпийн хүн алсан явдлыг хоёр нүдээрээ харсан гэж гүтгэн худлаа мэдүүлжээ. Ингээд Дэйп шийтгүүлэн шоронд орох байдалтай болов. Харин Линкольныг сайн таньдаг байсан Дэйпийн ээж Хэйна түүн дээр ирэн өмгөөлөхийг хүсчээ. Линкольн хэргийн баримтуудыг сайн нягтлан үзсэний дараа Дэйп гэмт хэрэгтэн биш гэдэгт итгэлтэй болжээ. Ингээд шүүх Чарлз Элленийг гэрчээр дудаж Линкольн гэрчээс ийн асуув. “Гэрч та 10 сарын 18-ны шөнө 11 цагийн орчимд хүн үхсэн байсныг шууд батална гэсэн. Яг хаана олж харсан бэ?” гэхэд “Хэрэг том модны хажууд зүүн зүгт 20-30 метр орчимд ойн гүнд харсан” гэжээ. “Тэгэхэд шөнө орой харанхуй байсан. Та яаж олж харсан юм бэ? гэхэд “Сартай байсан тул түүний царайг олж харсан” гэжээ. Тэр хүний царайг яг харсан уу? гэхэд “Тийм ээ. Би хоёр нүдээрээ харсан” гэв. Линкольн чанга дуугаар шүүгчид хандан хэлэв. “Гэрч худал хэлж байна. 10 сарын 18-ны шөнө 11 цагт сар гараагүй байсан. Тэр шөнө бол шинийн  саран гарах тул шөнийн 11 цагт сар гарахгүй. Тиймээс юу ч харагдахгүй нь мэдээж. Энэ үгийг сонссон гэрч Чарлз Эллен түгдрэн сандарч, “Би ... тэр шөнийн 11 цаг биш байсан юм болов уу... ... тэр үед би цагаа зүүхээ мартсан байсан” гэхэд Линкольн гэрч рүү ширүүнээр  харж ийн хэлэв. “За тийм байж. Тэгвэл тэр үед цаг андуурсан байх нь. Тэгвэл модны сүүдэр зүүн талд туссан байсан уу? Та ойн зүүн захад байсан байх нь. Тийм үү?” гэвэл “Тийм”  гэлээ. “Талийгаач том модны баруун талд байсан тул гэрч та зүүн талаас нь харж чадахгүй шүү дээ.  Гэтэл царайг нь сайн харсан гэж баталж байгаа. Тэгээд хав харанхуй шөнө 20-30 метрийн зайнаас яаж хохирогчийн нүүрийг харах билээ. Худлаа гэдэг нь тодорхой” гэж Линкольн нэг нэгээр бурууг нотолсноор Чарлз Эллен юу ч хэлж чадалгүй толгой гудайлган үнийг хүлээв. Линкольны өмгөөлсөн Дэйп хэргээс чөлөөлөгджээ. Тэр маш их баярласан ч өмгөөлөгчийн үнэ хөлсийг яаж төлөхөө мэдэхгүй сандарчээ. Гэвч түүний байдлыг сайн мэдэж байсан Линкольн мөрөн дээр нь алгадан, “Битгий санаа зов доо. Миний идэж уухыг Бурхан тэнгэрээс бэлдээд өгчихдөг юм аа. Би зөвхөн худал хуурмагт дургүй учир энэ хэргийг өмгөөлсөн юм шүү дээ” гэж хэлсэн байна.

    Линкольн  1850  онд хуулийн нэгэн лекц уншсан бөгөөд түүний дэвтэрт ийн хадгалагджээ. “Өмгөөлөгчөөр ямар хүн болох ёстой вэ? Хүмүүс ерөнхийдөө өмгөөлөгчийг шударга биш, шударга байя гээд болдоггүй ажил гэж боддог. Гэвч тэр бол маш буруу бодол юм. Хэрэв өмгөөлөгч болохоор энэ ажлыг сонгосон хүн бол нэгч хором ийм шударга биш бодол тээж явж болохгүй. Ямарч тохиолдолд шударга байхыг хичээ. Хэрэв шүүх дээр шударга өмгөөлөгч байж чадахгүй юм шиг байвал өмгөөлөгчөөр ажиллахгүй зүгээр л шударга иргэн бай.”

   Линкольн өөрийн хариуцсан хэргийг эцсийг нь хүртэл явдаг өмгөөлөгч гэсэн нэр хүндийг олж авч чадсан билээ. Түүний шударга үнэнч зангийн тухай мэдээ нэгэнт тархаж холбооны улсын хуульчдын дотор ч үлгэр жишээ болж байв. 1842 онд Линкольн Нэнси Р.Домэн гэдэг хүний 12 жилийн турш үргэлжилсэн хэргийг өмгөөлж эцэст нь ялалтаар дуусч Линкольны нэр хүнд, үнэнч шударга занг алдаршуулан харуулсан байна. Гэвч тэр үйлчлүүлэгтээ их том ач буян үйлдсэн хэмээн их үнэ хөлс нэхэн авч болохгүй гэж үзэн түүнийгээ ч хэрэгжүүлдэг байжээ. Нэгэн удаа өмгөөлөгчийн хөлс гэж 25 доллар ирүүлэхэд тэрбээр доорх захиаг мөнгөний хамт илгээсэн байна.

“Намайг ийм их үнэтэй хүн гэж үзсэн байна. Та маш их мөнгө явуулжээ. Энэ хэргийн өмгөөллийн хөлс 15 доллар байхад л хангалттай. Үлдсэн 10 долларыг эргүүлэн илгээв.”

Сургаалт үгс 23:16. Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад, Би үнэхээр баярлах болно.

Линкольны хийж байсан ажлууд

Линколын Кэнтаки мужийн хөдөөний жижигхэн тосгонд төрж Ерөнхийлөгч болтлоо янз бүрийн ажлуудыг хийж иржээ. Тэр олон ажил нь түүнийг өмгөөлөч, улс төрч болж ард түмэндээ үйлчлэхээд нь их тус болжээ. Тэрбээр:

-Тариачин;

-Завьчин;

-Хар ажилчин;

-Худалдагч, дэлгүүрийн эзэн;

-Цэргийн албан хаагч;

-Шууданч, шуудангийн салбарын дарга;

-Жин хэмжүүргийн ажилтан;

-Өмгөөлөгч;

-Мужийн хурлын төлөөлөгч;

-Төлөөлөгчийн танхимын гишүүн;

-Ерөнхийлөгч.



[1] Жон Гуан, “Цагаан ордныг залбирлын өргөө болгосон ерөнхийлөгч Линкольн”. Уб., 2013. 29-31 дүгээр тал.