ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан нь Төрийн мэдээлэл хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 11 дугаар сэтгүүлд хэвлэгджээ.
Уг хуулиар Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахыг зорьжээ.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.