ШИНЭ НОМЫН НЭЭЛТ 2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН 29-НД БОЛНО

“Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм нь 2017 онд Кейт Эванс “Өмгөөллийн алтан дүрэм”, мөн “Гадаад орнуудын өмгөөллийн тухай хууль I”, шинэчлэлийн асуудлын хүрээн дэх өгүүллийн эмхэтгэл “Өмгөөлөл судлал II боть” зэрэг шинэ ном бүтээл эрхлэн хэвлүүлсэн.

Дээрх шинэ бүтээлүүдийн танилцуулга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим /304 тоот/-д болно. Сонирхсон та бүхнийг шинэ ном, бүтээл танилцуулах ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Монгол Өмгөөлөгч” ХЗФ