ЭНЭТХЭГ УЛС ГАДААДЫН ХУУЛЬ ЗҮЙН ФИРМИЙН ТАЛААР ТОДОРХОЙ ШИЙДВЭР ӨГӨХГҮЙ БАЙНА
Олон улсын хууль зүйн фирмүүд Энэтхэг улсад үйл ажиллагаа эрхэлж болох талаар тодорхой хариулт өгөхгүй байгаад сэтгэл дундуур байгаа аж.
Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яам нь 2005 онд батлагдсан “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-д 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн 2 дугаар зүйлд: 2006 оны “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” 76 дугаар дүрмийн “мэргэжлийн үйлчилгээ (хууль зүйн болон нягтлан бодох үйлчилгээнээс бусад) түрээс/лизингийн үйл ажиллагаа эрхлэгчгүйгээр” гэснийг “мэргэжлийн үйлчилгээ түрээс/лизингийн үйл ажиллагаа эрхлэгчгүйгээр” гэж орлуулсугай хэмээн тусгасан байна.
Одоогоор Энэтхэгийн засгийн газар Энэтхэгт гадаадын хууль зүйн фирм үйл ажиллагаа эрхэлж болох эсхүл үл болох тухай тодорхой хариулт өгөхөөс зайлсхийсэн байдалтай байгаа юм.
“Эдийн засгийн тусгай бүсийн тухай” 76 дугаар дүрэм өөрчлөгдөхөөс өмнө Олон улсын хууль зүйн фирм Энэтхэгт үйл ажиллагаагаа эрхлэхийг хориглодог байсан төдийгүй Энэтхэгийн хууль зүйн фирм ч Энэтхэгийн Эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй байсан байна. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас 2017 оны нэгдүгээр сард өөрчлөлт нь хийсэн боловч Энэтхэгт гадаадын хууль зүйн фирм үйл ажиллагаа эрхлэх нь Хууль зүйн болон шударга ёсны яамны эрх хэмжээнд хамаарах асуудал гэжээ.
Эх сурвалж:
2017-01-14 өдрийн “Will foreign law firms open first in SEZs (and GIFT)? Not yet, but gov’t paves a way with rule change” нийтлэлээс;
2.http://www.globallegalpost.com
2017-03-07 өдрийн 09:50 цагт нийтлэгдсэн “India fudges decision on foreign law firms”;