ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 192000 ТӨГРӨГ БОЛГОЖ, ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоожээ. Ингэснээр 2011 онд 140400 төгрөгөөр тогтоогдож байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энэхүү үнийн дүнгээс 36,7 хувиар нэмэгдэж, 192000 төгрөг болсон бөгөөд энэхүү өөрчлөлтийг 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.