ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Монгол  Улсын  Их  Хурлын  2017 оны  02 сарын 09-ний өдөр  баталсан  “Дотоодын цэргийн тухай  хууль “ нь  төрийн  мэдээлэл  хууль  тогтоомжийн  эмхэтгэлийн 2017 оны  3 дугаар сарын 23-ны өдрийн №12 дугаарт  хэвлэгджээ.

           Энэ хуулийг 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн  дагаж  мөрдөх бөгөөд  хуулиар Монгол Улсын дотоодын  цэргийн тогтолцоо,  чиг үүрэг,  бүрэн  эрх,  үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулжээ.

Уг хууль батлагдсантай холбоотойгоор 2017 оны 02 сарын 09-ний өдөр Төрийн албаны тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Төсвийн тухай хууль,  Чөлөөт бүсийн тухай  зэрэг 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна. Эдгээр хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд нь Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.