ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017-03-21-ний өдрийн А/48 дугаартай тушаалаар “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна.
Уг журамд зааснаар Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд анх орох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.