ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТУХАЙ

   Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим татвар нэмэх зохицуулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр байсныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг, мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим татварыг нэмэхээр тусгасан заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна. Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.