“ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЭРХЛЭГЧДИЙН КЛУБ” БАЙГУУЛАГДЛАА
Хууль зүйн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргагчдын зүгээс эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хууль зүйн салбарын мэргэжлийн сэтгүүлүүдийн сайн дурын нэгдлийг бий болгох талаар гарсан саналыг Хууль зүйн үндэсний хүрээлэн дэмжиж “Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб”-ыг байгуулах эхний хурлыг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хуралд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хууль зүйн мэргэжлийн 11 сэтгүүлийн төлөөлөл оролцов.
Клуб нь хууль зүйн мэргэжлийн сэтгүүлүүдийн нийтлэг эрх ашиг, нийтлэлийн бодлогыг уялдуулах, мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлэгдэж буй бүтээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох, туршлага судлах, хэрэгжүүлэх дотоод болон гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр сэтгүүл хороондын хамтын ажиллагааг хангах зорилготой юм.
Уг хурлаар “Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клубын дүрэм”-ийг хэлэлцэн баталж, удирдах бүрэлдэхүүнийг сонгов. Мөн сэтгүүлийн эрхлэгч, нарийн бичгийн дарга нар эрхэлж буй сэтгүүлийнхээ нийтлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
“Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб” нь дараах удирдах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байна.
Ерөнхий зохицуулагч:
“Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг
Зохицуулагч:
Ахмад сэтгүүлч Ц.Бат-Орших
Зөвлөх:
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх, академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа
Менежер:
“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн нарийн бичгийн дарга Д.Нямбаяр
Гишүүд:
- “Хууль дээдлэх ёс” сэтгүүл (Хууль зүйн үндэсний хүрээлэн)
- “Эрх зүй” сэтгүүл (Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль)
- “Өмгөөлөгч” сэтгүүл (Монголын Өмгөөлөгчдийн Холоо)
- “Mongolian Law Review” сэтгүүл (Монголын Хуульчдын Холбоо)
- “Шүүх эрх мэдэл” сэтгүүл (Шүүхийн Ерөнхий Зөвлөл)
- “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл (Хууль Сахиулахын Их Сургууль, Монголын Криминологичдын Холбоо)
- “Хууль сахиулахуй” сэтгүүл (Хууль Сахиулахын Их Сургууль)
- “Хүний эрх” сэтгүүл (Хүний эрхийн үндэсний комисс)
- “Монголын төр, эрх зүй” сэтгүүл (Монгол Улсын Дээд Шүүх)
- “Хууль ньюс” сэтгүүл (”Хууль ньюс” Төрийн бус байгууллага)
- “Шихихутуг” сэтгүүл (Шихихутуг Их Сургууль)
ЭХ СУРВАЛЖ: http://nli.gov.mn/?p=1574