“ӨМГӨӨЛӨГЧ-ТАНД ТУСАЛЪЯ” ӨДӨРЛӨГ БОЛНО.

Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр */1928 оны 05
сарын 28-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 52-р тогтоолоор “Шүүх
таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэй байгуулсан байна./*-ийг
тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын
газартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг
5 жил дараалан амжилттай зохион байгуулж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай
холбогдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн
зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Баасан
гаригт 09:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

           
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо