ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ-II ХУДАЛДААНД ГАРЛАА
“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм “Өмгөөлөл судлалын академи” нарын эрхлэн хэвлүүлсэн Өмгөөлөл судлал хоёрдугаар боть шинээр хэвлэгдэн уншигч та бүхний гарт хүргэгдлээ.
Энэхүү хоёрдугаар ботийг өмгөөлөгчийн эрх зүйн орчин түүнийг шинэтгэх санаа, эрэлхийлэлд зориулж 30 зохиогчийн 33 өгүүлэл, нийтлэлийг багтаасан.
Өмгөөлөл судлалын хоёрдугаар боть болон хэвлэгдэж байгаа энэхүү бүтээлийн онцлог нь өмгөөлөгчийн эрх зүйн орчны шинэтгэлийн талаарх нэг сэдвийн хүрээнд олон зохиогчид өөрийн судалгаа, дүгнэлтийг танилцуулж байгаад оршино.
“Энэ нь өмгөөлөгчийн мэргэжлийн эрх зүйн зохицуулалтын төлөв байдлыг илтгэх, цаашдын хандлагыг тодорхойлох, улмаар өмгөөллийн их ай савд түрхлэг нэмнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн эмхэтгэгчид өгүүлжээ.
ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ-2
Эмхэтгэн гаргасан: З.Сүхбаатар (“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн захирал, Өмгөөлөгч, доктор (Ph.d)
П.Оюундэлгэр (“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн Өмгөөлөгч)
Техник редактор М.Чимэддолжин
“Адмон принт”ХХК-д хэвлэв. 2017 он