ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг баталлаа.

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 2 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно”, 3 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар   баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө”, 4 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно” гэсэн заалтууд тусгагджээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд уг хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 184 дүгээр зүйлийн 184.1, 184.2, 184.3 дахь хэсгийн “улсын байцаагчийн” гэсний өмнөх “захиргааны шийтгэвэр,” гэснийг тус тус хасахаар тусгасан байна.