ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Хаягжуулалтын тухай хууль”-ийг баталсан билээ.

Гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулахад:

  • Байр зүйн зурагт суурилсан байх
  • Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх
  • Хаяг давхардаагүй байх
  • Хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх
  • Кадастрын бүртгэлээр баталгаажсан байх
  • Хаягжуулсан ажил нэгдсэн арга зүйтэй байх

ü  Хаягийн талаарх мэдээлэл хүртээмжэй нээлттэй байх зарчмуудыг баримтлан гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.

            Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээний стандарт, хаягжуулах журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.