“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан албан хаагчдын орон тооны нэршлийг шинэчлэнэ. Тус зөвлөл нийт 10 ажилтны орон тоотой ажиллах бөгөөд дараах үндсэн гурван нэгжид хуваагдана. Үүнд:

- Даатгалын сангуудын болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн аудит, салбарын хяналт-шалгалт, эрсдлийн менежментийн мониторинг хийх үүрэг бүхий нэгж;

- Мэдээллийн сангийн судалгаа, дүн шинжилгээ, тоон болон чанарын мэдээлэл, олон суурьт судалгаа, хэтийн загварын боловсруулалт хийх үүрэг бүхий нэгж;

- Хуралдаан зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоолын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, олон нийттэй харилцах, иргэд даатгуулагчаас ирүүлсэн өргөдөл саналыг хариуцах үүрэг бүхий нэгж ажиллах юм байна.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/1yoo