“ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ НИЙТЛЭГ ЖУРАМ“ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг баталсан байна. Уг журамд зааснаар Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад цахим баримт бичгийг зохион бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, явуулах, дамжуулах, солилцох, шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээ тайлан гаргах, цахим баримт бичгийг ангилан төрөлжүүлэх, албан хэрэг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг
зохицуулах юм байна.