ЦАГДААГИЙН НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Удирдлагын төв”-ийг Нийслэлийн цагдаагийн газарт байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
“Удирдлагын төв”-ийг байгуулснаар: Гэмт хэрэг, зөрчлийн гаралт, үйлдэгдэж буй газар, үйлдлийн арга, цаг хугацааг тодорхойлон дүн шинжилгээ хийж, нөхцөл байдалд тохируулан хүн хүчээ зөв хуваарилан удирдан зохион байгуулснаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч иргэдийн амар тайван байдлыг хангах ач холбогдолтой.