АХМАДУУДАД “НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.
Үүнд:  
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд наян  мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм.

    Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 2017 оны 6-р сарын 21-ээс  эхлэн хоёр дахь удаагийн “Насны хишиг”-ийг олгож эхэллээ. Улсын хэмжээнд нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкуудад илгээж санхүүжилтийг олгоод байна. Мөн “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм.