ШИНЭ ХУУЛИУДЫН ТАЛААР СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2017 оны 7 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар 3 дахь удаагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалт болох хугацаа: 2017 оны 7 дугаар сарын 26, 27-ны /Лхагва, Пүрэв гариг/ өдрүүдэд өглөө 9:00-16:10 цагийн хооронд
Сургалт болох газар: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Сургалтын танхим
Сургалтын төлбөр: 85000 төгрөг
Сургалтын багц цаг: Сургалтанд бүрэн хамрагдсан өмгөөлөгч Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цаг тооцно.
Бүртгэл: Сургалтанд хамрагдах сонирхолтой өмгөөлөгчид 70126862, 70126861 дугаарын утсанд холбогдоно уу.
Жич: Сургалтанд оролцогчдод сургалтын гарын авлага, материалыг и-мэйлээр явуулах учир бүртгүүлэхдээ и-мэйл хаягаа өгөх шаардлагатайг анхаарна уу.
Эх сурвалж: holboo@ama.org.mn