ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ

Хууль зүйн, дотоод хэргийн сайд, эрүүл мэндий сайд, сангийн сайдын 2017.05.03-ны өдрийн А/115, А176/ 142 дугаар хамтарсан тушаалаар Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг шинэчлэн баталаж мөн Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ, Эзэнгүй цогцос оршуулах зардлын жишиг хэмжээг тус тус баталжээ.

Шүүх эмнэлийг төлбөрт үйлчилгээний журамд зааснаар дараах үйлчилгээнээс төлбөр авна. Үүнд:

  1. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ;
  2. Лабораторийн шинжилгээ;
  3. Цогцост хийх шинжилгээ.

Мөн дээрх журамд зааснаар үйлчилгээний төлбөрийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан Монгол улсын болон гадаад улсын иргэн төлөх бөгөөд ар гэрийнхний хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гарч шарилыг дахин шинжилсэн тохиолдолд төлбөрийг талийгаачийн ар гэр хариуцан төлнө.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шарилыг дахин шинжлүүлсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцна.

Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болохоор заасан байна.