МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталсан байна. Ээлжит хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

-       Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

-       Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

-       Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

-       Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

-       Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

-       Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-       Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-       Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-       Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

-       Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-       Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

-       Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-       Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

-       Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-       Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.