Монголын Хуульчдын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт 2017“ явагдаж байна

   Монголын Хуульчдын Холбооноос жил бүрд нэг удаа зохион байгуулдаг “Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт” шалгалт 2017 оны 8-р сарын 16-аас 8-р сарын 18-ны өдрийг дуустал үргэлжлэхээр боллоо.

Эхний шалгалт буюу тестийн шалгалт 2017 оны 8-р сарын 16-ны өдөр нийт шалгуулагчдыг 2 ээлжинд хуваан оруулах бөгөөд хот дахь Game arena интернэт кафены 4 салбарт тус тус зохион байгуулагдаж байна.

Ийнхүү эхний шалгалтанд тэнцсэн шалгуулагчид 2017 оны 8-р сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийг дуустал хоёр дахь шалгалт буюу Бодлогын шалгалтанд орно.

Шалгалтанд оролцож буй нийт шалгуулагчдад амжилт хүсье!