“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ТУХАЙ ХУУЛЬ 2018 ОНЫ 01 САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДӨНӨ
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн чуулганаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг баталсан.
Энэ хууль нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх бөгөөд хуулийн зорилт нь төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна.