Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

   Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон 15.5 дахь хэсэгт тус тус заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоохоор шийдвэрлэжээ.

   Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоолоо.