ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГУРАВДУГААР ИХ ХУРАЛ 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НД ХУРАЛДАХААР БОЛЛОО
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017-10-28-ны өдөр хуралдахаар товлосон байна.
Хуульчдын холбооны зөвлөлийн 2017-10-06-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан. Үүнд:
1.Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
2.Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан;
3.Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл;
4.Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах;
5.“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт” сэдвийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийн илтгэл, хэлэлцүүлэг;
6.Монголын Хуульчдын холбооны Ерөнхйилөгчийг сонгох, чөлөөлөх;
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл оролцоно.