Монгол эрдэмтэн хорт хавдар эмчлэх эм бүтээсэн байна.
Академич Д.Батсүрэн шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоон, Монгол орны 50 гаруй зүйл эмийн ургамал дээр 40 гаруй жилийн турш эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил хийж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлон хорт хавдрыг эмчлэх эмийг бүтээсэн байна.
Д.Батсүрэн нь “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” хэмээх бүтээлээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж, хорт хавдрыг эмчлэх шинэ бодисыг нээн гарган авсан монгол эрдэмтэн гэдгээр онцлог юм.
Тэрээр дагуурын хүж өвчнөөс “дауринол” нэртэй өвөрмөц бүтэц бүхий шинэ бодис нээж, түүний бүтэц байгууламжийг нотолжээ. Энэхүү дауринол нэртэй бодис нь Монгол, ОХУ, БНХАУ-д ургадаг хүж өвсөнд хуримтлагдан нийлэгждэг, олон төрлийн хорт хавдар, бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдарт идэвхтэй нөлөөлдөг нь тогтоогдсон байна.
Цаашид энэ эмийг хурдан хугацаанд үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай юм байна.