Дэлхийн дулаарал Антарктидыг ногоон болгож байна.
2017 онд "Current Biology" сэтгүүлд Антарктид тив ирээдүйд илүү ногоон болох төлөвтэй байгаа тухай мэдээлжээ. "Current Biology" сэтгүүл нь биологийн шинжлэх ухааны салбарын нэртэй сэтгүүл ажээ.
“Ногоон тив” үүсч буй цаг уурын энэхүү өөрчлөлт нь эерэг үзэгдэл мэт сонсогдож буй ч бодит, сөрөг үзэгдэл болж байгаад дэлхий нийтээрээ сэтгэл зовинож, эрдэмтэн судлаачдын зүгээс бизнесийн болон улс төрчдийн зүгт анхааруулга өгсөөр байгаа юм.
Тэгвэл дээр үгүүснээр сүүлийн 50 жилийн хугацаанд Антарктид тивд хөвд ургаж, тархац нь нэмэгдсээр байгааг судлалгаагаар тогтоогоод байна.
Энэхүү судалгааг Их Британы Ексетерийн Их Сургуулийн судлаач Мэтью Эмесбури удирдан явуулжээ.
АНУ–ын Далай тэнгис, агаар мандлын судалалын Үндэсний төвийн мэдээлснээр өнгөрсөн сард Арктикийн мөсөн бүрхүүл урьд өмнө байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрч багассан бол Антарктид тивд ч мөн адил ийм үзэгдэл болоод байгаа билээ.
Иймд дэлхий нийтээрээ ийнхүү өөрчлөлтийн улмаас “ногоон тив” үүсгэх бус харин “ногоон байгаль” дэлхийгээ хэвээр хадгалах тал дээр дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.