БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

   УИХ-ын гишүүн, Засгийн гарын Хэрэг эхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их хурлын даргад өргөн мэдүүлжээ.

   Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой талаар онцолжээ.