МУИС-ийн ХЗС-ийн “ЭРХ ЗҮЙ/ NUM LAW REVIEW” сэтгүүлийн цахим хувилбар болох www.numlawreview.mn цахим хуудсын нээлт боллоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулиас 2000 оноос хойш эрхлэн гаргаж буй "ЭРХ ЗҮЙ" (oнол, практик, арга зүй) сэтгүүл нь Монгол Улс дахь хууль зүйн мэргэжлийн ууган сэтгүүлийн нэг билээ. Энэ хугацаанд тус сэтгүүл нь 36 цувралыг эрхлэн гаргажээ.
Орчин үеийн технологийн хөгжилд нийцүүлэн тус сэтгүүлийг цахим хувилбарт шилжүүлсэн ба сэтгүүлийн албан ёсны цахим хуудас (www.numlawreview.mn)-ны нээлт 2017 oны 11 дүгээр сарын 10-ны өдөр МУИС-ийн Төв номын санд боллоо.
Нээлтэд МУИС-ийн ХЗС-ийн дэд захирал, доктор (Ph.D) А.Бямбажаргал, МХХ-ын ерөнхийлөгч Ж.Хунан, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг, “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн захирал, доктор (Ph.D) З.Сүхбаатар, шүүгч, доктор (Ph.D) Ц.Цогт, МХХ-ын ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Д.Батсүх, МУИС-ийн ХЗС-ийн багш доктор (Ph.D) Х.Сэлэнгэ, доктор (Ph.D) Б.Амарсанаа, доктор (Ph.D) Д.Зүмбэрэллхам болон бусад хуульч, судлаач, оюутны төлөөлөл оролцлоо.
Тус сэтгүүлийг “Эрх зүй/ Num law review” албан ёсны цахим хуудсаас гадна “numlawreview” аппликейшн ашиглан аndroid, ios үйлдлийн системийн гар утас, таблеттай хүн бүр унших боломж бүрдэж байна.
“Монгол Өмгөөлөгч” ХХН нь тус сэтгүүлийг цахим хувилбарт шилжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан болно.
Ийнхүү тус сэтгүүлийг цахим хэлбэрт шилжүүлснээр цаг хугацааны хязгаарлалтгүйгээр онлайнаар үзэж, судалгаа шинжилгээний ажилдаа өдөр тутам, хүссэн үедээ, хаанаас ч ашиглах боломж нээгдэж байна.
Та бүхэн www.numlawreview.mn цахим хуудаст зочилж тус сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлүүдтэй танилцана уу.