ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО(IBA)-НЫ 2017 ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦЛОО

ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО(IBA)-НЫ 2017 ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦЛОО

   Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд болон  өмгөөлөгчдийн 16 төлөөлөл 2017 оны 10 сарын 09-13 өдрүүдэд Австралийн холбооны улсын Сидней хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Хуульчдын Холбоо (International Bar Association)-ны ээлжит чуулга уулзалтад оролцлоо.

Ээлжит чуулганд 7000 гаруй хуульчид хуран цуглаж,  60 орчим мэргэжлийн хорооноос 200 гаруй сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, уулзалт, хурлуудад оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэнээс  гадна өөр улсын мэргэжил нэгтнүүд хооронд харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжоор хангагдсан юм.

   1947 онд үүсгэн байгуулагдсан Олон Улсын Хуульчдын Холбоо нь өнөөдрийн байдлаар 160 гаруй улсын 80,000 гаруй өмгөөлөгч, 190 гаруй Хуульчдын холбоо, нийгэмлэгүүдийг гишүүнээр элсүүлсэн, олон улсын хуульчдыг нэгтгэсэн хамгийн том байгууллага юм. Тус байгууллагын үйл ажиллагаа нь дэлхий дахинд хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага хоорондын мэдээлэл солилцоог дэмжих, шүүх засаглалын хараат бус байдал болон хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг хөндлөнгийн нөлөөгүй байлгах явдлыг дэмжих, Хүний Эрхийн Институцээрээ дамжуулан дэлхий даяар хүний эрхийг хамгаалалтыг дэмжихэд чиглэдэг байна.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалт 2018 оны 10 сарын 07-12 өдрүүдэд Итали улсын Ром хотноо зохион байгуулагдах юм байна.

Ээлжит чуулга уулзалтын зарим видео бичлэгүүдтэй https://www.ibanet.org/Conferences/sydney-films.aspx хаягаар орж танилцана уу.