МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

  “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол, мөн “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөр батлах тухай 2016 оны 71 дүгээр тогтоол зэрэг баримт бичигт Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулахаар заасан.

  Энэ хүрээнд Монгол улсын Засгийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 299 дугаар тогтоол батлагджээ. 

  Үндэсний хөтөлбөрийн хамрах хүрээг банкны салбар, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын татварын орчин, бичил санхүү, зах зээлийн дэд бүтэц, олон нийтийн санхүүгийн боловсрол, санхүүгийн хүртээмж, хадгаламжийн даатгал, санхүүгийн салбарын сайн засаглал зэрэг нийт 8 дэд хэсэгт хуваан авч үзсэн байна.

  Энэ чиглэл тус бүрээр холбогдох байгууллагуудын төлөөллийг багтаасан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж, санхүүгийн дэд салбар тус бүрийн үнэлгээг хийж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсны үндсэн дээр хөтөлбөрийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тодорхойлсон байна.