ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

   Монгол улсын ерөнхий сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Хууль зүй, дотоод хрэгийн сайд нар “Гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” тухай хуулийн төслийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр Монгол улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлжээ.

   Хуулийн төслүүд батлагдсанаар “2017-2018 оны өвөлжилт, хаваржилт бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225,0/хоёр зуун хорин таван/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10,0/арван/ мянга хүртэл тонн үрийн улаан буудай”-г Гаалийн албан татвараас болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм байна.