“Орос, Монгол Улсын төр, эрх зүйн хөгжлийн орчин цагийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав
Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ОХУ-ын Технологи, удирдахуйн Дорнод сибирийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчдын танхимд “Орос, Монгол Улсын төр, эрх зүйн хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус хурлын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг ОХУ-ын ТУДСУИС-ийн Хууль зүйн факультетын Төр эрх зүйн онол, Түүх, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, улс төрийн ухааны доктор П.Н.Дудин, ТУДСУИС-ийн Хууль зүйн факультетын сургалт хариуцсан дэд захирал Д.Н.Намжилова, ТУДСУИС-ийн Хууль зүйн факультетын Олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүйн судалгааны тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Т.В.Исакова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд хоёр орны байгууллагууд хамтран судалгааны бүтээл, ном хэвлүүлэх, харилцан магистр, докторын сургалтад хамруулах боломжийн талаар харилцан ярилцаж, санал солилцов.