НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зургадугаар бүлэгт албан татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээний талаар зохицуулж өгсөн бөгөөд 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлөх талаар зохицуулжээ. Үүнд:

  •   валют солих үйлчилгээ;
  •   мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;
  •   даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;
  •   үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, борлуулаххүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;
  •   зээл олгох үйлчилгээ;
  •   нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;
  •   банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;
  •   орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ;
  •   боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;
  •   эрүүл мэндийн үйлчилгээ;
  •   шашны байгууллагын үйлчилгээ;
  •   төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна; Автотээврийн тухай хуульд заасан заасан нийтийн тээврийн үйлчилгээ;
  •   аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
  •   соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
  •   оршуулгын үйлчилгээ;
  •   Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого эх үүсвэр, сангийн хөрөнгө оруулалтын орлого зэрэг болно.

Харин уг хуульд  жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд /импортоор оруулахаас бусад/-ийг албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад  эрүүл мэндийн үйлчилгээ  хамаарахгүй байхаар заажээ.

Мөн үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, борлуулаххүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй, түүнчлэн бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй байхаар хуульчилж өгсөн байна.