МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

Төслийн нэгдүгээр бүлэг: 1.1. “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэснийг санал өгсөн иргэдийн 75% нь, “Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэснийг 72% нь, 1.3. “Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэснийг 68.1% нь, 1.4. “Төрийн хяналтын байгууллагын тухай” гэснийг 69.2% нь, 1.5. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэснийг 68.5% нь, 1.6. “Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэснийг 70.9% нь, 1.7. “Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэснийг 66.1% нь дэмжсэн.

Төслийн хоёрдугаар бүлэг: 2.1. “Монгол улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэснийг 53.4% нь, 2.2. “Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэснийг 50.7% нь дэмжсэн.

Төслийн гуравдугаар бүлэг: 3.1. “Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэснийг 60.5% нь, 3.2. “Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх (Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах)” гэснийг 64.8% нь, 3.3. “Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэн заах, Ерөнхий сайд долоо хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэснийг 59.4% нь дэмжсэн.

Төслийн дөрөвдүгээр бүлэг: 4.1. “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэснийг 78.2% нь, 4.2. “Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг хуулиар тогтоох” гэснийг 77.6 % нь, 4.3. “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэснийг 75.5% нь дэмжсэн.

Төслийн тавдугаар бүлэг: 5.1.1 “Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэснийг 71.6% нь, 5.2. “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад  шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэснийг 71.4% нь, 5.3. “Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэснийг 69.9% нь дэмжсэн.

Төслийн зургаадугаар бүлэг: 6.1. “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг, захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороод, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэснийг 65.9% нь, 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэснийг 53.3% нь дэмжсэн байна.