ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ, ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕСИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус хуулиар Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан.

“Үндэсний төлбөрийн систем” гэж төгрөг, гадаад валютаар хийгдэх шилжүүлэг болон төлбөрийн даалгаврын боловсруулалт хийх, илгээх, дамжуулах, хүлээн авахтай холбогдох үйлчилгээ, төлбөрийн хэрэгсэл гаргах үйл ажиллагаа, төлбөрийн, клирингийн болон төлбөр тооцооны систем, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүхэлд нь үйл ажиллагаа эрхэлж байгаа системийн оператор, оролцогч, тэдгээрийн нэрийн өмнөөс төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд, тэдгээрийн цогц нэгдлийг ойлгоно.

Тус хуулиар дээрх үйл ажиллагааг Монголбанкнаас удирдан зохион байгуулах, бусад банкуудтай хэрхэн харилцах төлбөрийн системийг боловсронгуй болгохтой холбогдуулан хийгдэх үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулсан байна.

Энэхүү хуулиар Банкуудын төлбөр тооцооны системд хамаарал бүхий бөгөөд тус хуулиар зохицуулах оролцогч, шууд болон шууд бус оролцогч, хэрэглэгчийн хооронд хийгдэх аливаа төлбөр тооцооны эрх зүйн орчныг бий болгосон байна.

Мөн тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргасан байна.