ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус хуулиар жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан.
Төрөөс олгох тэтгэмжийн төрөл, түүнийг авах эрх бүхий хүн, түүний хэмжээ болон олгох хугацааг дараах хүснэгтээс үзнэ үү.
№ |
Тэтгэмжийн төрөл |
Тэтгэмж авах эрх бүхий хүн |
Тэтгэмжийн хэмжээ |
Тэтгэмж олгох хугацаа |
1. |
жирэмсэн эхийн тэтгэмж |
Эх |
Засгийн газар тогтооно. |
Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд сар бүр |
2. |
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж |
Эх |
Засгийн газар тогтооно. |
Төрүүлсэн хүүхэд нь 3 нас хүртэл сар бүр |
3. |
ихэр хүүхдийн тэтгэмж |
Эх |
Засгийн газар тогтооно. |
Ихэр хүүхдийг 4 нас хүртэлх нэг удаа |
4. |
гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж |
Эх эсхүл Эцэгт |
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгтэй тэнцүү |
0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх эсхүл эцэгт улирал бүр |
Эдгээр тэтгэмжийг барьцаалан банк, санхүүгийн байгууллага зээл олгохыг хоригложээ.
Мөн хүүхдээ асарч байсан эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хүн, хуулийн этгээд зөрчвөл Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм.