БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Засаглалын бодлого, Шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “5.3.7.Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн яамнаас “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан байна.

Уг төсөл Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас болох http://www.mojha.gov.mn -д нийтлэгдсэн бөгөөд 2017 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл саналаа өгөх боломжтой юм.