АВТОТЭЭВРИЙН АЛБАН ТАТВАРАА ЭНЭ ОНЫ 12 САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ТӨЛНӨ ҮҮ
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заасны дагуу хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяа татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлөх үүрэгтэй.
Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.[1]
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ |
||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд |
Бусад сумд |
||
Суудлын автомашин: а/ 2001 смЗ хүртэл б/ 2001-3001 смЗ хүртэл в/ 3001 смЗ болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-24 18-27 22-33 |
14-21 16-24 20-30 |
|
Суудлын автомашины тухайд жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна[2]:
Хэрэв дээрх хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд[3] заасны дагуу төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
[1] Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль 7 дугаар зүйл
[2] Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль 5 дугаар зүйл
[3] Зөрчлийн тухай хууль 11.19.14