БҮХ ТӨРЛИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА БОЛОН ТАМХИ, ЭХ ОРНЫ ҮЙЛДВЭРИЙН АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ТАТВАР НЭМЭГДЭНЭ
Онцгой албан татварын тухай хуулийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан бөгөөд уг хуулиар эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.
Тус хуульд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхи, эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар хуульчилсан байна. Үүнд:
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Биет нэгж |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
|||
---|---|---|---|---|---|---|
2018 |
2019 |
2020 он ба түүнээс хойш |
||||
1 |
Хүнсний зориулалттай спирт |
Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан |
1 литр |
1 595 |
1 670 |
1 740 |
Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан |
1 литр |
1 450 |
1 450 |
1 450 |
||
бусад газарт худалдсан |
1 литр |
15 950 |
16 700 |
17 400 |
||
2 |
Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа |
25 хүртэл хатуулагтай |
1 литр |
3 190 |
3 335 |
3 480 |
25-40 хүртэл хатуулагтай |
1 литр |
6 380 |
6 670 |
6 960 |
||
40 ба түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
14 355 |
15 000 |
15 660 |
||
|
Бүх төрлийн коньяк, виски, ром, джин |
25 хүртэл хатуулагтай |
1 литр |
7 975 |
8 340 |
8 700 |
25-40 хүртэл хатуулагтай |
1 литр |
15 950 |
16 700 |
17 400 |
||
40 ба түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
19 140 |
20 010 |
20 880 |
||
3 |
Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи |
1 литр |
320 |
335 |
350 |
|
4 |
Бүх төрлийн дарс |
35 хүртэл хатуулагтай |
1 литр |
800 |
835 |
870 |
35 ба түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
7 180 |
7 505 |
7 830 |
||
5 |
Бүх төрлийн пиво |
1 литр |
320 |
335 |
350 |
|
6 |
Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи |
100 ширхэг |
3 830 |
4 000 |
4 180 |
|
7 |
Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи |
1 килограмм |
2 870 |
3 000 |
3 130 |
|
8 |
Автобензин |
90 хүртэл октантай |
1 тонн |
0-15 950 |
0-15 950 |
0-15 950 |
90 ба түүнээс дээш октантай |
1 тонн |
0-17 400 |
0-17 400 |
0-17 400 |
||
9 |
Дизелийн түлш |
1 тонн |
0-21 750 |
0-21 750 |
0-21 750 |
Дээрх нэмэлт өөрчлөлтийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.