Хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц уншина
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2014 оноос анх “ЭРХ ЗҮЙ БА ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд магистр, докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр олон нийт, хуульч, судлаачдад хандсан цуврал лекцийг зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ удаагийн хууль зүйн докторын цуврал лекцийг Япон Улсын Нагояагийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хамтран зохион байгуулж байна.
2018 оны анхны докторын цуврал лекцийн хүндэт зочноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц унших болно.
Лекц 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр 14 цагт, Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдана.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
http://nli.gov.mn/?p=2733