ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨРӨЛ БА ТЭДГЭЭРТ ОНООСОН НЭР ТОМЬЁОНЫ ТУХАЙ

Дэлхийн улс орнуудын хувьд хуулийн этгээдийн олон төрлүүд байдаг бөгөөд мөн тэдгээрийн эрх зүйн тогтолцоо, практик, заншил зэргийн улмаас  хууль тогтоомждоо янз бүрээр нэршиж иржээ. Хамгийн түгээмэл төрөл, тэдгээрийн нэршлүүдийг авч үзвэл: хуулийн этгээд - legal entity: бизнесийн байгууллага-business entity, компани-company, корпораци-corporate, нөхөрлөл- partnership, холбоо- association, хоршоо – cooperative, сан- foundation  гэх мэт.

Хуулийн этгээдийг ерөнхийд нь: Хувийн эрх зүйн хуулийн этгээд ба нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж ангилдаг. Хувийн зорилгыг хэрэгжүүлэхээр нэгдсэн, хувийн эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд дотор нь ашгийн төлөө ба ашгийн төлөө бус гэж ангилдаг: ашгийн төлөө - for-profit, aшгийн төлөө бус -nonprofit, not-for-profit буюу non business entity, non-commercial organization гэж нэршдэг. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь нийтийн зорилгыг хэрэгжүүлэхээр нийтийн эрх зүйн хууль тогтоомжид тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд тэдгээрт төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд буюу “Эрдэнэт үйлдвэр" ХХК, төрийн өмчийн байгууллагууд буюу улсын сургууль, сүм, хийд, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бусад байгууллагууд буюу улсын радио, телевизийн газар зэргийг ойлгож болно: төрийн өмчит – state owned corporation, company гэх мэт.

Дэлхийн бусад улс орнуудад хуулийн этгээдийн олон янзын нэршлүүдийг хэрэглэдэг бөгөөд заримаас нь дурдвал: нээлттэй хувьцаат компани - public corporation, company, хамтарсан үйлдвэр, хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн газар - joint venture, хувийн хязгаарлагдмал компани - private limited company, төрийн бус байгууллага - non-governmental organization, сангууд - foundations, donation  гэх мэт.

Харин итгэлцэл дээр суурилсан эдгээр нэгжийг нийтийн эрх зүйн тогтолцоонд хуулийн этгээд гэж үздэггүй. Үүнд:  итгэлцэл дээр суурилсан нэгж - trust, буяны байгууллага - charities.