МОНГОЛ УЛСАД ДАРААХ ГАЗРУУДАД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ, ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ БАЙНА.

Үүнд:

1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;

2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;

3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;

4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;

5. орон сууцны орц, хонгил;

6. гудамж, талбай, цэцэрлэг;

7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;

8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.