ГАДААД ПАСПОРТАА ЭНГИЙНЭЭР ЗАХИАЛАХ БОЛ НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВҮҮДИЙГ ЗОРИОРОЙ

    Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална.

Мөн дараах бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирэх шаардлагатай.

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД:

-Иргэний цахим үнэмлэх;

- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх ;

- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг;

- Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ / ;

- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа.

 ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД:

- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт;

- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт;

- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх;

- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг;

- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх ;

- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил байна.

 

Эх сурвалж: http://www.burtgel.gov.mn/