“МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ” ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДАРААХ ХУУЛИУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 сарын 08-ны өдөр “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан бөгөөд хууль батлагдсантай холбоотойгоор дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнд:

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

“11.1.8. энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна” гэсэн  заалт нэмж;

  1. Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12, 58.2.12, 58.3.4, 58.4.4 дэх заалтын “халдварт” гэсний дараа “,шимэгчтэх” гэж тус тус нэмсүгэй”  гэж;

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1.2 дахь  заалтын “малын урьдчилан сэргийлэх, тэмцэх” гэж өөрчилсүгэй. гэж өөрчилж;

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль

34.1.9 “яаралтай дархлаажуулалтад шаардагдах, олон улсын лавлагаа лабораториор баталгаажуулсан вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд авах” гэсэн заалт нэмж;

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

“13.5.18. мал эмнэлэгийн үйлчилгээ” гэсэн заалтыг нэмсэн байна.

            Дээрх нэмэлт, өөрчлөлт орсон хуулиуд “Мал эмнэлэгийн эрүүл мэндийн  тухай” хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.