“НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ИРГЭДЭД ДАРААХ 17 ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг 2018 оны 01 сарын 30-ний өдөр байгуулж, 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчин бий болгосон байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс үйлчлүүлэгдэд  дараах багц үйлчилгээг үзүүлнэ.

  1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх;
  2. Ажил хайгч иргэнийг бүртгэх;
  3. Ажилд зуучлах, нээлттэй ажлын байрны мэдээлэл өгөх
  4. Ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэдийн мэдээлэл өгөх
  5. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл
  6. Хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөн туслах
  7. Ажил олгогчийг дэмжих /Хүний нөөцийн бүрдүүлэлт/
  8. Хөдөлмөр эрхлэлтийн зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, мэдээлэл
  9. Гадаадаас буцан ирэгсэд
  10. Албан бус эдийн засагт ажиллагсад
  11. Эмэгтэйчүүд
  12. Залуучууд
  13. ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
  14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдээлэл
  15. Цахим үйлчилгээ
  16. Сэтгэл зүйн зөвлөгөө
  17. Уулзалт, сургалт хэлэлцүүлгийн танхим ашиглах үйлчилгээ
  18. Хүүхэд түр саатуулах үйлчилгээ
  19. Дохионы хэлмэрчийн үйлчилгээ
  20. Ажиллах чөлөөт орчин /co-working space/
  21. Төрөлжсөн мэдээллийн дэлгэц
  22. Хөдөлмөрийн нэгдсэн лавлах /1800-1896/

 

Эх сурвалж: itoim.mn