ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

 

   Монгол улсын засгийн газрын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн №24 дугаар тогтоолоор хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоожээ.

   Энэхүү тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэллээ. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

 

Эх сурвалж: legalinfo.mn