ХӨДӨӨ АЖ АХУЙН ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОН ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-09 дугаар тушаалаар “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам” болон “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт”, “Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”, “Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан хамтран баталгаажуулахад тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журам”, “Органик хүнсний орцын найрлага тооцох аргачлал” батлагдлаа. Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэх үйл ажиллагааг Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Органик хүнсний тухай хууль, холбогдох стандартад заасан нийтлэг зохицуулалтаас гадна энэхүү журмаар зохицуулдаг байна.
Тус журамд хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэлд тавигдах шаардлага, үйл ажиллагааг дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ:
- Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага;
- Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд шаардагдах импортын түүхий эд, тэжээл, бордоо, үр, суулгацад тавигдах шаардлага;
- Органик таримлын сорт, үр үржүүлэг;
- Хөрсний үржил шимийг хадгалах, хамгаалах болон бордоо хэрэглэхэд тавигдах шаардлагууд;
- Хортон шавьж, өвчин, хог ургамалтай тэмцэхэд тавигдах шаардлагууд;
- Бохирдлоос сэргийлэх арга хэмжээ
- Малын Бэлчээр ба тэжээл, малын эм, эмчилгээ;
- Малыг тээвэрлэх, төхөөрөхөд тавигдах шаардлага;
- Зөгийн суурийн зохион байгуулалт ба арчилгаа, маллагаа;
- Зөгийн суурийн ариутгал, халдваргүйтгэл, Органик хүнс үйлдвэрлэлийн тогтолцоо зэрэг.