НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 9/10 дугаар Журам шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмыг, 2 дугаар хавсралтаар Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглох гудамж, зам, талбайг, 3 дугаар хавсралтаар Нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламжид байрлуулах гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөрийг, 4 дүгээр хавсралтаар Гадна зар сурталчилгаанд тавигдах шаардлагыг тус тус шинэчлэн баталсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам нь дараах бүтэцтэй болно. Үүнд:
- Нэг. Нийтлэг үндэслэл
- Хоёр. Гадна зар сурталчилгааны ангилал, төрөл
- Гурав. Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага
- Гурав. Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага
- Дөрөв. Гадна зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах
- Тав. Гадна зар сурталчилгааг буулгах
- Зургаа. Гадна сурталчилгааны зөвлөл
- Долоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох бусад байгууллагын эрх, үүрэг
- Найм. Иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/12666