МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛЖЭЭ

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар А/212 Журам батлах тухай тушаалаар мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журмыг хавсралтаар баталсан байна.  Энэхүү журмыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөнө.

Энэхүү журам нь мэргэжлийн ур чадварын дэлхийн тэмцээн, уралдаан /цаашид тэмцээн, уралдаан гэх/-д амжилттай оролцож, нэгдүгээр байр (алтан медаль), хоёрдугаар байр (мөнгөн медаль), гуравдугаар байр (хүрэл медаль), тусгай байрт шалгарсан оролцогч болон түүний багш (дасгалжуулагч), хувийн туслахыг урамшуулахад хамаарна.  

Эх сурвалж:  http://legalinfo.mn/law/details/13011